Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай буюу УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг авч хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд уг хуулийн төслийн агуулга, хэрэгцээ шаардлага, Үндсэн хуультай нийцэх эсэх талаар санал бодлоо илэрхийлсэн байна. Санал хураалтад нийт 101 гишүүн оролцсоноос 57 нь дэмжиж, 44 нь татгалзсан санал өгчээ. Ингэснээр 56.4 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэхийг дэмжсэн шийдвэр гарлаа. Төслийг цаашид холбогдох байнгын хороод хэлэлцэж, нэгдсэн чуулганы дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх юм.