Кофе шоп, үсчин зэрэг 140 гаруй бизнесийн зөвшөөрлийг E-Business цахим системээр олгоно

Кофе шоп, үсчин зэрэг 140 гаруй бизнесийн зөвшөөрлийг E-Business цахим системээр олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "Дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтад оруулах тухай асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын тогтоол гарч албажлаа. Мөн ЖДҮ-ийн сан гэж бий. Энэ сангийн зарцуулалт, үйл ажиллагаатай холбоотой олон зүйлийг шинэчлэх үүрэг авлаа.

Ерөнхий сайдын зүгээс “Чөлөөлье” санаачилгын хүрээнд кофе шоп, үсчин, гуталчнаас эхлээд 140 гаруй бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд E-Business цахим системээр олгох шийдвэр гарлаа.

Газар тариалангийн улирал эхэлж байна. Үүнтэй холбоотой тодорхой шийдвэр, албан даалгавар, тогтоолыг Ерөнхий сайд өнгөрсөн 7 хоногт гаргасан. Гурван асуудал яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсныг Засгийн газрын шийдвэр болгон албажууллаа. Тухайлбал, хаврын тариалалтад шаардлагатай байгаа 10 мянган тонн түлшийг литрийг нь 3400 төгрөгөөр тариаланчдад нийлүүлэх шийдвэр гарсан. Газар тариалангийн бизнес эрхэлж, хүнсний ногоо тариалж байгаа хүмүүст өнөөдрийн байдлаар 7 мянган тонн түлшийг хүргэн ажиллаж байна" гэлээ.