Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Сангийн сайд асан С.Баярцогтыг 72 хувийн саналаар сонгосон байна.
Тодруулбал, Улс төрийн зөвлөлийн 32 гишүүний 26 гишүүн С.Баярцогтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилохыг дэмжсэн бол С.Эрдэнэболд, Т.Батцогт, П.Нүрзэд тэргүүтэй "Женко" хочит Х.Баттулгын фракцын зургаан гишүүн түүнийг дэмжээгүй байна.