Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг 13:30 цагт танилцуулна гэдгийг албаныхан мэдээлсэн.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Раднаасэдийг чөлөөлж, түүний оронд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж байсан Б.Батцэцэгийг томилсон байна.
Б.Батцэцэг нь Н.Учралыг Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар ажиллаж байхад тус яамын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн юм. Улмаар 2025 оны долдугаар сард Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томилогдон ажиллаж байгаад ийнхүү дээрх албан тушаалд томилогдлоо.