ШУУРХАЙ: АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтын нэрийг УТЗ-өөс санал болголоо

ШУУРХАЙ: АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтын нэрийг УТЗ-өөс санал болголоо

Өнгөрөгч долоо хоногт болсон Ардчилсан нам /АН/-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох байсан ч чадаагүй, өндөрлөсөн.

Иймд өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөл /УТЗ/ хуралдаж Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр хэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Тэгвэл уг хурлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Сангийн сайд асан С.Баярцогтын нэрийг санал болгосон байна. Сонирхуулахад, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч нь тус намын дүрмээр нэг сарын хугацаатай ажиллах зохицуулалттай бөгөөд сарын дараа АН-ын ҮБХ-ны хурал зарлагдаж, намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар хэнийг томилох асуудлыг дахин хэлэлцэх ажээ.