Холимог тулаанч З.Шинэчагтга нь бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, З.Шинэчагтга нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, улмаар прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 11.6-ын хоёрдугаар зүйл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл тус хэргийг шүүх шүүх хурал өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болж, шүүхээс түүнд 420 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэсэн байна.