Өнгөрөгч долоо хоногт болсон Ардчилсан нам /АН/-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаар тус намын Ерөнхий нарийн бичгийг томилох байсан ч чадаагүй, өндөрлөсөн.
Учир нь АН-ын дарга О.Цогтгэрэл өөрийн ойрын хүн болоод зөвлөх Д.Амарбаясгалан, А.Баттүвшин гэсэн хоёр залууг тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулахаар ҮБХ-ны хуралдаа танилцуулсан ч, гишүүдийн олонхын дэмжлэгийг авч чадаагүй, түүний санал унасан байгаа юм. Ингээд зогсохгүй, "үндэсний хэмжээний том намын ойрын хүрээллээрээ удирдуулах гэлээ" гэсэн шүүмжлэлд АН-ын дарга О.Цогтгэрэл орж, түүний эсрэг ҮБХ-ны гишүүд нь ажиллаж эхэлсэн байгаа юм.
Тэгвэл өнөөдөр /2026.04.15/ АН-ын Улс төрийн зөвлөлийн хурал зарлагдсан байна. Тус хурлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох ажээ.
Сонирхуулахад, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч нь тус намын дүрмээр нэг сарын хугацаатай ажиллах зохицуулалттай бөгөөд сарын дараа АН-ын ҮБХ-ны хурал зарлагдаж, намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар хэнийг томилох асуудлыг дахин хэлэлцэх ажээ.