УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо шүүх хуралд нотлох баримтыг шинжлэн судалж байгаа юм.
ШУУД:
Прокуророос З.Энхболд нарыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт зааснаар буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байдаг юм.