Ардчилсан намын Хяналтын хорооны даргаар УИХ-ын дарга асан, АН-ын дарга асан З.Энхболд сонгогдсон шийдвэртэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Ирээдүйгээ бодъё. Мань мэтийн эртний гүрвэл МАН-ыг удирдах залуураас аль хэдийнээ холдсон. Гэтэл царцааны хяналт дээр голио тавив гэдэг шиг хөгжлийг хойш чирж, хувиа борлуулдаг энэ гар АН-ын гестапо болж байгаа юм уу. Монгол Улсыг ирээдүйд хөтлөх нэг чухал намын хяналт дээр Зика & Co зэргээс арай өөр зүтгэлтэн олдохгүй нь уу. Ирээдүйд чиглүүлэх нэг том гэрэл байсан юм. 1990 оны АН гэдэг маань. Тэр цаг холдож, гол тоглогчид нь төрөл арилжиж” хэмээн шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн байна. ЭНД дарж уншина уу.
Сонирхуулахад, Ардчилсан намын Хяналтын хорооны даргын албан тушаал нь өөрийгөө нэр дэвшүүлж, санал хураалтгүй сонгогддог албан тушаал юм. Цаашлаад энэ албан тушаалд сонгогдсон бол Ардчилсан намын дотоод сонгуульд оролцолгүй Үндэсний бодлогын хорооны гишүүн болдог аж.