Оршин суугаа газраасаа сураггүй алга болж, эрэн сурвалжлагдаж байсан иргэний цогцсыг Туул голоос олжээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн иргэн Г нь оршин суугаа газраасаа сураггүй алга болж, түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан байна. Гэтэл энэ сарын 11-ний /2026.04.11/ өдөр түүнийг Туул голоос нас барсан байдалтай олжээ. Уг асуудлыг өдгөө цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа аж.