Хэнтий аймгийн ЗД асан Ж.Оюунбаатар ХБНГУ-д суух Элчин сайдаар томилогдож, “Хариуцлага, үр дүн”-гийн гэрээ байгууллаа

Хэнтий аймгийн ЗД асан Ж.Оюунбаатар ХБНГУ-д суух Элчин сайдаар томилогдож, “Хариуцлага, үр дүн”-гийн гэрээ байгууллаа

Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Оюунбаатар нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажлаа хэрэгжүүлэх хүрээнд “Хариуцлага, үр дүн”-гийн гэрээ байгуулжээ.

Тэрбээр улс төрийн карьераа орон нутгийн түвшинд эхлүүлж, Хэнтий аймгийн Өндөрхаан хот дахь Ардчилсан намын даргаар ажиллаж байсан юм. Мөн орон нутгийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшин Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байв.