"ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээний Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр зөвлөхөөрөө ажиллаж байсан П.Товуудоржийн төрсөн дүү П.Даваадоржийн 100 хувийн эзэмшлийн компанийг шалгаруулж, 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсан гэх хэрэгт холбогдсон байдаг.
Улмаар түүнийг цагдан хорьж, шалгаж байгаад суллан, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм. Тэгвэл Н.Тавинбэхийг АТГ-аас мөрдөн шалгаж байгаатай холбоотойгоор түүний "ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлж, түүний оронд ДЦС-4 ТӨХК-ийн Ерөнхий инженерээр ажиллаж байсан П.Болдбаатарыг томилсон байна. Өнгөрсөн өвөл түүнтэй хийсэн ярилцлагын хүргэж байна.
ВИДЕО: