УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд буцаан авах асуудал шүүхийн шийдвэрүүдийн зөрүүнээс шалтгаалан гацсан байгааг мэдэгдлээ.
Тэрбээр, Үндсэн хуулийн цэцээс уг асуудалд холбогдуулан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн ч нөхөн олговор олгож байж өмчийг буцаан авах ёстой гэсэн шийдвэр гаргасан гэжээ. Уг тогтоолын хэрэгжилт саатсан хэвээр байгаа бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн иргэний болон захиргааны хэргийн танхимуудын эцсийн шийдвэрүүд хоорондоо зөрүүтэй гарсан нь асуудлыг гацаанд оруулжээ.