Эмнэлэгт нь хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дансаар дамжуулан олгогддог нийгмийн халамжийн тэтгэврийг виза карт ашиглан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан эмнэлгийн эрхлэгчид холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Б.А нь “... клиник”-ийн эрхлэгчээр ажиллах байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус тасагт хэвтэн эмчлүүлж буй нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан олгогддог нийгмийн халамжийн тэтгэврийг виза карт ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэл хугацаанд авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан, бусдад 16,7 сая төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон байна.
Тус хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.