Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ШУТИС-ийн Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллалаа.

Манай улсад “Хүнсний эрдэм шинжилгээ, зураг төслийн институт” байсан ч зах зээлийн нийгэмд шилжих үед хувьчлагдсанаар хүнс, хоолны салбар эрдэм шинжилгээний мэргэшсэн байгууллагагүй өнөөг хүрсэн байсан юм. Иймээс “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд 2024 онд Засгийн газрын тогтоолоор Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг байгуулсан. Хүрээлэн нь Хүнсний химийн, Реологийн, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн, Багажит анализын, Молекул биологийн лабораторитой.

668122124 937187465691021 6166943612369023 n 1024x683

  • Импортыг орлох, шим тэжээллэг, эрүүл мэндийг дэмжих шинэ бүтээгдэхүүний судалгаа, технологи хөгжүүлэлт, инновацыг дэмжих,
  • Хүнсний бүтээгдэхүүний найрлагын мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах,
  • Молекул биологийн судалгаа хийх
  • Өндөр мэдрэмжтэй багажит анализын арга зүйн туршилт, зүгшрүүлэлт, нутагшуулалт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

665213079 4350838681863223 1624217326594161712 n 1024x683

Дэлхийн олон улс, тухайлбал Ази тивийн 12 орон хүнсний бүтээгдэхүүний найрлагын нэгдсэн мэдээллийн сантай.

Энэ сан нь хүн амын хоол, шим тэжээлийн боловсрол, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд суурь өгөгдөл болохоос гадна хүнсний экспортыг дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний агуулга, шим тэжээлийг бодитоор үнэлэн үнэ цэнийг нь өсгөх ач холбогдолтой гэж үздэг байна.

Манай улс орчин үеийн шаардлагад нийцсэн иж бүрэн судалгааны орчин нөхцөл, мэргэшсэн боловсон хүчин байхгүйгээс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын мэдээллийн сангийн INFOODS олон улсын сүлжээнд өнөөдрийг хүртэл нэгдээгүй.

Иймээс хүний нөөцөө чадавхжуулах, мэргэшүүлэх, өндөр мэдрэмжит багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, хүчин чадлыг нь өргөжүүлэх шаардлага байгааг хүрээлэнгийн захирал, доктор М.Пүрэвжав хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа, шинжилгээ хийх, тоног төхөөрөмж авахад шаардагдах хөрөнгө, дэлхийн түвшинд хүрсэн, стандартын шаардлага хангасан зориулалтын байртай болгоход онцгой анхаарахаа илэрхийллээ.   

Дэлхийн орнуудад хүнс, хоол, түүний шим тэжээлийн асуудал хариуцсан эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага төрийн дэмжлэг дор ажиллаж, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна.

665068493 969704362073241 1404379192093551150 n 1024x683670369562 942865348150436 4993585093098258145 n 1024x683668803906 2214732269064769 7011942812265713158 n 1024x683668138790 799216072882478 4492757968359267317 n 1024x683665739681 888418380922668 749571708474450970 n 1024x683667814043 952937914006605 5401583955838497873 n 1024x683672035304 968247249066393 5353085491463064436 n 1024x683665965958 4503386433227308 1145741092930355986 n 1024x683665554163 978040231448168 4798151879383793447 n 1024x683664496251 26902621682668536 3580597902502697458 n 1024x683664287490 2271406156682095 4634936250237020023 n 1024x683668808779 1612722343282088 8590426431885751379 n 1024x683