Хүүхдийн эрхийг хамгаалах НҮБ-ын дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж, мэдээлэл өглөө

Хүүхдийн эрхийг хамгаалах НҮБ-ын дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж, мэдээлэл өглөө

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Хүүхдийн эрхийг хамгаалах талаарх Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудын дүгнэлт, зөвлөмж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь Улсын ерөнхий прокурорын “Хүний эрхийг хамгаалах чиглэлээр прокурорын хяналтыг сайжруулах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  зохион байгуулагдсан бөгөөд Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, сум дундын прокурорын газрын 337 прокурор, ажилтан танхим болон цахим хэлбэрээр хамрагдсан байна.  

Сургалтад “Хүүхдийн эрхийг хамгаалах талаарх Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагаас өгсөн дүгнэлт, зөвлөмж”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах практик үйл ажиллагаа” зэрэг сэдвүүдээр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд,  референт О.Тодбулаг нар сургалт явуулж, мэдээлэл хийлээ. Сургалтын явцад хүүхдийн эрхтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын агуулга, зорилго болон хэрэгжилтийг дотоодын эрх зүйн тогтолцоотой уялдуулан дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.