Найман сартай охиныхоо амийг хөнөөж, өөрийгөө егүүтгэхийг оролдсон эмэгтэйг цагдан хорьж, шалгаж байна

Найман сартай охиныхоо амийг хөнөөж, өөрийгөө егүүтгэхийг оролдсон эмэгтэйг цагдан хорьж, шалгаж байна

Найман сартай охиныхоо амийг хөнөөж, улмаар өөрийгөө егүүтгэхийг оролдсон ноцтой хэрэг энэ сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт гарсан билээ. 

Тодруулбал, цагдаагийн байгууллага "Манай эгч өчигдөр гэрээсээ гарч яваад өнөөдөр шөнө би хүүхдээ алчих шиг боллоо гээд өөрийнхөө судсыг ханасан байдалтай Сонсголонгийн гүүрэн дээр голын хойд талд олдсон” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 08-ны 04:01 цагт хүлээн авсан байдаг аж. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад иргэн 23 настай С нь төрсөн охин болох найман сартай Н-ийн цээжин тус газар хоёр удаа хутгалж амь насыг нь хохироож, өөрийн зүүн гарын шуу хэсгийг зүсэж, хэвлий хэсэгтээ дөрвөн удаа хутгалсан байдалтай Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тус хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан билээ. 

Тэгвэл тухайн хэргийг үйлдсэн 23 настай С гэгчийг өөрийнхөө амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй хэмээн үзэж, нэг сарын хугацаатайгаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байгаа аж.