Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн, цаашид хэрэгжүүлэх ажил, үйл ажиллагааны цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан "Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдүүдийн гэм буруугийн асуудал энэ сардаа багтаад эцэслэгдэнэ. Хэрэв хүний биед ноцтой хохирол учруулсан бол 12 хүртэлх жилийн хорих ялтай байдаг. Харин зөрчлийн шинжтэй байвал торгууль ноогдуулах арга хэмжээ авна. Дээрэлхэлттэй холбоотой бичлэгүүдийг хандалтын төлөө хувийн цахим хуудсуудыг байршуулж байна. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хувийн зүгээс дүгнэж болохгүй. Хэрэгт холбогдсон хүүхдүүдийн батлан даалтад гадуур шалгалтын ажиллагааг явуулдаг учраас дээрэлхэлт үйлдсэн хүүхдүүдийг гадуурхаж, янз бүрээр цахимд байршуулж болохгүй. Энэ нь мөн адил цахим дээрэлхэлт гэдгийг анхааруулмаар байна. Дээрэлхэлтэй холбоотойгоор 35 цахим хуудсыг устгуулах, хаалгах үйл ажиллагааг явуулсан” гэлээ.