АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөлд завсарлага авсан асуудлыг хэлэлцэж байна

АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөлд завсарлага авсан асуудлыг хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай улс төрийн намуудын бүлэг, зөвлөлүүд ээлжит хуралдаанаа хийдэг. Энэ дагуу өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдаанаар "Авлигын эсрэг хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонссон байна. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Н.Ариунболд гишүүдэд уг хуулийн төслийн талаар мэдээлэл өгчээ. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан тус бүлгээс авсан завсарлагын асуудлаар мэдээлэл солилцсон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин танилцуулга хийжээ. Тус бүлгийн  шийдвэрийг эргэн мэдээлнэ.