Хөдөө аж, ахуйн сайд Ц.Идэрбатад сайд асан Х.Болорчулуун зөвлөхөөр болж, ажилдаа оржээ

Хөдөө аж, ахуйн сайд Ц.Идэрбатад сайд асан Х.Болорчулуун зөвлөхөөр болж, ажилдаа оржээ

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайдын бүрэн эрхийн дагуу Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсан.

Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Цагаанхүүгийн Идэрбатыг томилсон юм. Тэгвэл шинэ сайд Ц.Идэрбат нь өөрийнхөө зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Болорчулууныг томилсон байна. 

Х.Болорчулуун нь: 

  • 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн
  • 1990-1992 онд Булган суманд агрономич
  • 1992-1997 онд "Хишиг аж ахуй" компаний захирал
  • 1997-2012 онд "Дорнод гурил" ХХК-ий захирал
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019-2020 онд Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
  • 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан нэгэн юм.