УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүнээс өргөн мэдүүлсэн "УИХ-ын дарга нам бус байх" буюу Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг явуулахад 91 гишүүн оролцсоноос 51 гишүүн буюу 56 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
ШУУД ҮЗЭХ: