УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.10/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих эсэхээр санал хураах болоход УИХ дахь Ардчилсан намын бүлгээс нэг хоногийн завсарлага хүслээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал дуусаагүй, өнөөдөр ч үргэлжилж байгаа тул гишүүдийн ирц хангалттай биш байна. Энэ хууль нь парламентыг хариуцлагатай болгохтой холбоотой, нөгөө талаасаа парламентын ардчиллыг эмзэг байдалд оруулж болзошгүй гэдэг шүүмж өрнөж байгаа. УИХ-ын гишүүдийн ирцийг сайжруулж, байр сууриараа саналаа өгөх боломжийг хангах үүднээс Ардчилсан намын бүлэг нэг хоногийн хугацаатай завсарлага хүсэж байна” гэлээ.
Иймээс УИХ-ын дарга тус бүлэгт завсарлага өглөө. Завсарлага ирэх долоо хоногийн Пүрэв гариг буюу дөрөвдүгээр сарын 16-нд дуусна.
ВИДЕО: