Өчигдөр УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" буюу УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцсэн.
Гэвч Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан давхацсантай холбоотойгоор чуулганы ирц бүрдээгүй тул тухайн өдөр хэлэлцсэн дөрвөн хуулийн төслийн санал хураалтыг явуулах боломжгүй болсон. Иймд санал хураалтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны баасан гарагт хийхээр товлосныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдсэн билээ. Үүний дагуу өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээрх хуулийн төслүүдийн санал хураалтаар эхлэх юм.