2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 11:00 цагт Төрийн ордонд эхэлсэн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) хурал тодорхой шийдвэрт хүрэлгүй түр хойшлогдсон. Тус хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцсэн.
Хурлын үеэр Ардчилсан намын гишүүн О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн ч ҮБХ-ны гишүүдийн олонх дэмжээгүй. Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийн нэрийг дэвшүүлсэн боловч мөн адил нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй. Иймээс ҮБХ-ны хурлыг өнөөдөр 12:00 цаг хүртэл хойшлуулсан бөгөөд үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм.