Вьетнамд 14 монгол иргэн гэмт хэрэгт холбогджээ

Вьетнамд 14 монгол иргэн гэмт хэрэгт холбогджээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, Вьетнамын гэрээг соёрхон батлах тухай хуулийг батлав.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 14 иргэн Вьетнам улсад гэмт хэрэгт холбогдсон бол манайд Вьетнамын нэг иргэн ял эдэлж байна. Тиймээс гэмт этгээдийг харилцан шилжүүлэх, саатуулахтай холбоотой заалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгажээ. Мөн шилжүүлэхээс татгалзах үндэслэл, баримт бичиг, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлжээ. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав.

Ташрамд дурдахад, Монгол Улс 18 оронтой гэмт этгээд шилжүүлэх гэрээ байгуулсан. Мөн чуулганаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.