Монгол Улс жилд хамгийн багадаа нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болно

Монгол Улс жилд хамгийн багадаа нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.08/ боллоо. Монгол Улс Гангийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлах шийдвэр гаргасан талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бүтээн байгуулалтын томоохон төслийг эхлүүлэх шийдвэр гаргасан түүхэн өдөр болж байна. өөрөөр хэлбэл Монгол Улс аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд бодлого шийдвэрүүдийг гаргаж, удаан хугацаанд яригдаж байсан Гангийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэхүү гангийн цогцолбор хамгийн багадаа нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай, 800 гаруй сая долларын хөрөнгө оруулалтай бөгөөд Дархан-Уул аймагт байрлана. 2025 оны эцсийн байдлаар гарсан дүнгээр Монгол Улс жилд нэг сая тонн ган хэрэглэж байгаа бол 2030 он гэхэд 1.7 сая тонн ган хэрэглэх тооцоололтой байна. энэхүү дотоодын хэрэгцээг хамгийн багадаа 60-70 хувь хангах хүчин чадалтай үйлдвэртэй болно. Гангийн үйлдвэр баригдсанаар цементийн үйлдвэр хоёр дахин буурах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг хямдруулах, импортоос хамааралтай байдлаар бууруулах, 1700 орчим байнгын ажлын байрыг бүрдүүлэх томоохон хэмжээний аж үйлдвэрийн төсөл гараанаас гарахад бэлэн боллоо” хэмээлээ.