Н.Номтойбаяр: Татварын өрнөөс болж дансаа хаалгасан 12 мянга 100 орчим компанийн дансыг нээнэ

Н.Номтойбаяр: Татварын өрнөөс болж дансаа хаалгасан 12 мянга 100 орчим компанийн дансыг нээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.08/ боллоо. Улсын Онцгой комисс, Улсын нөөцөөс бараа, материал, гаргаж нөхөн бүрдүүлэх тухай тогтоолын талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газар ажлаа аваад гурав дахь өдрөө болж байна. Татварын өрнөөс болж дансаа хаалгасан 12 мянга 100 орчим компанийн дансыг нээж, НДШ-ийн өртэй 3800 компанийн дансыг нээх шийдвэр гаргасан. Олон улсын асуудлаас үүссэн эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах талаар шатлалтай арга хэмжээ авна. Засгийн газрын анхны хуралдааны шийдвэрээр бүх яамнууд хэмнэлтийн горимд байх үүрэг өгсөн. Төрийн алба хаагчдыг ажлын таван өдрийн нэг өдөрт нь зайнаас ажлуулах эрх нь бүх яамдуудын сайд нарт байгаа. Сайд нар ажлын ачаалалдаа уялдуулан ажилчдаа нэг өдөр зайнаас ажиллуулах нь эдийн засаг, цаг хугацааны өндөр ач холбогдолтой” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: