"Төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах" асуудлаар Засгийн газар хуралдаж байна

"Төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах" асуудлаар Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.08/ болж байна. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар “Улсын нөөцөөс бараа, материал гаргаж нөхөн бүрдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Салбарын хяналт шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах талаар, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн гэрээний зарим нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа ажээ.