М.Нарантуяа-Наратай холбоотой 45 гомдлыг хэлэлцэх ЁЗДХ-ны хурлын ирц хүрсэнгүй

М.Нарантуяа-Наратай холбоотой 45 гомдлыг хэлэлцэх ЁЗДХ-ны хурлын ирц хүрсэнгүй

Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо өнөөдөр /2026.04.07/ 10:00 цагаас хуралдаж, 2026 оны нэгдүгээр улиралд ирсэн өргөдөл, гомдлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч ирц хүрээгүйн улмаас хойшилжээ.

Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн зөрчилтэй холбоотой иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлуудыг онцлон хэлэлцэх байв. 

Энэ талаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн “Ёс зүйн дэд хороо УИХ-ын тухай хуулиараа УИХ-ын гишүүдийн сахилга, ёс зүйтэй холбоотой ирсэн өргөдөл гомдлыг хариуцан ажилладаг. Энэ хүрээнд гомдлуудыг хэлэлцэж, ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, ойрын үед хэрэгжүүлэх зарим нэг арга хэмжээний талаар ярилцах байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшиллоо. Дэд хорооны найман гишүүний хоёр нь өнөөдөр ирсэн.  УИХ-ын гишүүн М.Нарантуяа-наратай холбоотой 45 өргөдөл ирсэн” хэмээн ярьсан юм.