Л.Энх-Амгалан: Багш нарын цалингийн асуудалд хууль зөрчсөн бүх хүнд хариуцлага тооцож, хуулийн байгууллагад шилжүүлнэ

Л.Энх-Амгалан: Багш нарын цалингийн асуудалд хууль зөрчсөн бүх хүнд хариуцлага тооцож, хуулийн байгууллагад шилжүүлнэ

Боловсролын сайдаар томилогдоод буй Л.Энх-Амгалан  багш нарын цалингийн асуудлаар байр сууриа илэрхийлж, зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдлээ.

Тэрбээр "Хувьсах зардлын тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт эвдэрчихсэн. Дан ганц багшийн цалингаас гадна хувьсах зардлаараа багшийн цалингийн асуудлыг ажил хаялтгүйгээр шийдэх бүрэн боломж байсан.

Хувьсах зардлынхаа тогтолцоог ойлгуулж чадаагүй. Энэнээс болж өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөнөөс 700-800 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болчихсон байна.

Би сайдыг буруутгахгүй байна. Сайдыг мэдээллээр хангах ёстой, удирдлагаар хангах ёстой хүмүүс өнөөдөр яагаад ийм зоригтойгоор төсвийн хуулийг зөрчсөн бэ. Дөрвөн том хууль зөрчсөн. Засгийн газрын цалин нэмэгдүүлэх тухай тогтоолд "2026 оны төсөвтөө багтааж..." гэсэн үг өгүүлбэр байгаа. Тийм учраас цалинтай холбоотой зурсан энэ хоёр тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ" гэжээ.

ВИДЕО: