Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо өнөөдөр /2026.04.07/ 10:00 цагаас хуралдаж, 2026 оны нэгдүгээр улиралд ирсэн өргөдөл, гомдлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудал онцгойлон хэлэлцэгдэх аж. Тодруулбал, уг асуудлаар иргэд болон олон нийтээс ирүүлсэн гомдлуудыг дэд хорооны гишүүд авч үзэх юм.
Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн “М.Нарантуяа-Нара гишүүний гаргасан үйлдэлтэй холбоотойгоор нийт 45 гомдол ирсэн. Эдгээрийг Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар хэлэлцэнэ” хэмээн мэдэгдсэн байдаг.