УИХ дахь МАН-ын бүлгээс С.Бямбацогт гишүүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан ХҮН намын зөвлөл Төрийн ордонд хуралдаж, уг асуудлыг хэлэлцлээ. Хуралд УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт оролцож, мэдээлэл өгч, зөвлөлийн гишүүдийн асуултад хариулсан байна.
Хуралдааны үр дүнд ХҮН намын зөвлөл УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогтыг нэгдсэн байр суурьтайгаар дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн өчигдөр /2026.04.03/ ХҮН намын төлөөлөх зөвлөл хуралдаж, Н.Учралын Засгийн газарт хамтарч ажиллах боломжтой гэж үзсэн шийдвэр гаргасан талаар мэдээлэв.
Энэ үеэр УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг “Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд үргэлжлүүлэн ажиллах бол эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Найдалааг үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн” гэлээ.