МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлээд байна. Уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн билээ.
Өнөөдөр үдээс хойших нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг эцэслэн хэлэлцэх юм. Тэгвэл 13:00 цагаас УИХ дахь ХҮН намын зөвлөл хуралдаж, нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хурлын шийдвэрийг эргэн мэдээлэх болно.