Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин, Ч.Ундрам нар чуулганд ирцээ бүртгүүлсэнгүй

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин, Ч.Ундрам нар чуулганд ирцээ бүртгүүлсэнгүй

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы ирцийн мэдээллийг танилцууллаа.

Өнөөдрийн чуулганы хуралдаанд нийт 10 гишүүн ирцээ бүртгүүлээгүй байна. Тодруулбал, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, П.Мөнхтулга, П.Наранбаяр, О.Номинчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин, Ч.Ундрам, А.Ганбаатар, А.Ундраа нар багтаж байна. Харин Ж.Алдаржавхлан, Н.Алтанхуяг, Х.Болормаа, Ж.Ганбаатар, Б.Уянга, Л.Энхнасан нар эмнэлгийн чөлөөтэй байгаа бол М.Нарантуяа-Нара, Х.Баттулга, Б.Баярбаатар нар чөлөөтэй байна.