"Онцгой албан татварын тухай хууль"-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар дэмжлээ

"Онцгой албан татварын тухай хууль"-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар дэмжлээ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин болон бусад 17 гишүүний санаачлан өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 78.3 хувийн саналаар дэмжсэн билээ.

Тус байнгын хорооны хуралдаан хараахан өндөрлөөгүй байхад эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон УИХ-ын даргад С.Бямбацогтыг томилох эсэх асуудлыг хэлэлцсэнгүй. Ийнхүү дээрх асуудлууд үдээс өмнөх чуулганы хуралдаанаар орж ирэлгүйгээр завсарлалаа. Харин чуулганы хуралдааны эхэнд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 103 гишүүний 60 нь буюу 58.3 хувийн саналаар дэмжсэн байна.