Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдэл гаргалаа.
Тэрбээр “Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлаас үүдэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд миний талаар гүтгэлгийн шинжтэй, үндэслэлгүй мэдээлэл тарааж байгаад туйлын харамсаж, эрс няцааж байна. Огт хамааралгүй төрийн өмчит компанийн үйл ажиллагааг надтай шууд болон шууд бусаар холбож байгаа нь илт улс төрийн зорилготой, олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн оролдлого гэж үзэж байна. Ор үндэсгүй мэдээллийг зориуд тарааж буй хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах болно. Хүний нэр төр, хууль дээдлэх зарчим бол ардчилсан нийгмийн чухал суурь бөгөөд хэн нэгний улс төрийн сонирхлоор гутган доромжлох ёсгүй үнэт зүйл юм” гэжээ.
