УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудалд УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа

УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудалд УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа

УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлыг хэлэлцэж байсан чуулганы хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хүсэлтээр нэг хоногийн завсарлага өглөө.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2026.04.02/ үдээс өмнө Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж, С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан байна. Үүний дараа МАН-ын бүлэг хуралдаж, түүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг олонхийн саналаар дэмжсэн билээ. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурван хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэхэд тодорхой хугацаа шаардлагатай” хэмээн тайлбарласан юм.

Харин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ уг хүсэлтийг хэлэлцээд нэг хоногийн завсарлага олгох шийдвэр гаргасан байна. Иймд УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлыг маргаашийн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.