АН-ын бүлгийн даргыг ажлаа өг хэмээн намын гишүүд шаардаж байгаа талаар болон МАН-ын дотоод хагарлын талаарх асуудал дээр УИХ-ын гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийллээ.
Тэлбээр “2024 оны долоодугаар сарын 2-д АН-ын анхны бүлэг хуралдахад би хоёр байр суурийг илэрхийлж байсан. Нэгдүгээрт Засгийн газартай хамтраад хэрэггүй, АН сөрөг хүчин болсон учир 2028 он хүртэл ажлаа сайн хийгээд Засгаа авъя гэсэн боловч АН-аас найман хүн сайд болоод төд удалгүй хөөгдөөд хүрээд ирсэн. Тухайн үед манай намыг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж худлаа гүтгэж хамтарсан Засгийн газраа МАН өөрсдөө нураасан. Хоёрдугаарт бүлгийн дарга болон бүлгийн дэд дарга нарыг нэг жилээр ээлжилдэг байя гэсэн санал гаргасан ч дэмжигдээгүй. Анх баримталж байсан энэ хоёр байр суурь маань одоог хүртэл хэвээрээ байгаа. МАН дандаа хуваагддаг. 2016 оны сонгуулийн дараа бас л 32 33-аар хуваагдсан. Нэг хэсэг боловсролын зээлийн сангийн хулгайч, нөгөө хэсэг ЖДҮ-чин гээд бие биеийнхээ булхайг дэлгээд явж байсан. МАН-ынхан үргэлж хуваагдаж байгаад эрх мэдлээ хоорондоо тэнцүү хуваагаад авчихдаг” хэмээлээ.
ШУУД ҮЗЭХ: