С.Бямбацогт: МАН-ын бүлгийн 68 гишүүний хуваагдлыг засахын төлөө ажиллана

С.Бямбацогт: МАН-ын бүлгийн 68 гишүүний хуваагдлыг засахын төлөө ажиллана

МАН-ын бүлгээс УИХ-ын даргад дэмжигдсэн С.Бямбацогт цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, “МАН-ын бүлгийн 68 гишүүдийн үл ойлголцол их байна. Миний хувьд үүсээд буй хуваагдлыг засахын төлөө ажиллах болно. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүдийг сонгодог. Ийм учраас Ерөнхий сайд манай, танай тал гэж үзэлгүй эрх тэгш чадвартай хүмүүсийг сайд болгон ажлаасаа гэж хүсэж байна. Төрийн үйл ажиллагаа тасрахгүй үргэлжлэх ёстой. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учир хэн ч байсан сандал, ширээтэйгээ зууралдаад байх шаардлагагүй. Би дараа жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй” гэлээ.

ВИДЕО: