"УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ" гэж МАН-ын бүлэг мэдэгдлээ

"УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ" гэж МАН-ын бүлэг мэдэгдлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.04.02/ хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын даргад парламентад ажилласан байдал, боловсрол, туршлагыг харгалзан үзэж Сандагийн Бямбацогтыг нэр дэвшүүлэн танилцуулж, бүлгийн хуралдаанаар хэлэлцүүллээ. УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн УИХ-ын даргад нэр дэвшигч Сандагийн Бямбацогт иргэд сонгогчдын итгэлийг хүлээж 2008 оноос хойш нэг тойргоос УИХ-ын гишүүнээр тасралтгүй 5 удаа сонгогдож, 2024 оны УИХ-ын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын түүхэнд хамгийн олон санал авч сонгогдсон гишүүн юм.

Тэрбээр Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам тээвэр, хөгжлийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны дарга зэрэг УИХ-ын бүх бүтцийг ахалж, даргалж ажилласан ажлын туршлагатай. Нийт 50 гаруй хуулийн төслийг санаачилж ажилласан.  Түүнчлэн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх баригчдын нэг, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлогч, УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг санаачлагч, эрх зүйн олон шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлсэн мэргэшсэн парламентч гэж үзэж нэр дэвшүүлэн бүлгийн гишүүдийн олонх дэмжлээ.