О.Цогтгэрэл: Ирэх сарын 8-нд болох намын их хурлын дараа намаа цэгцэлж, бүлгийн даргын ажлаа өгнө

О.Цогтгэрэл: Ирэх сарын 8-нд болох намын их хурлын дараа намаа цэгцэлж, бүлгийн даргын ажлаа өгнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд намын дарга О.Цогтгэрэлийг бүлгийн даргын ажлаа өгөхийг шаардаж гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 20 гаруй гишүүн дэмжиж гарын үсгээ зураад байгаа. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн байр суурийг тодрууллаа. 

Тэрбээр “Ардчилсан намын дотоод цэгцрэлийн ажил явж байгаа. Манай намын гишүүд намайг намынхаа дотоод цэгцрэлийн ажлыг хийчихээд, энэ асуудлаа яривал яасан юм бэ гэсэн саналыг хэлдэг. Ер нь бол дотоод цэгцрэлийн ажил хийсний дараа, ирэх сарын 8-нд намын их хурал болсны дараа бүлгийн даргын ажлаа өгнө” гэлээ

ВИДЕО: