МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2026.04.02/ хуралдаж, С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Т.Аубакир мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Би аль бүлэгт нь байгаагаа мэдэхгүй байгаа. С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжиж байгаа. УИХ -д Монгол төрийн эрэмбэ дараа гэж байдаг. Таван удаа нэг тойргоор сонгогдсон. Салбар салбарын мэдлэгтэй хүн өрсөлдөгчгүйгээр орж ирж байгаа учраас дэмжиж байгаа. Бүлгийн хурал 68 хувийн ирцтэй, аядуу зөөлөн үргэлжилж байна. Мэдээж эсрэг байр суурьтай байх нь байдаг л асуудал. Буруу зүйл биш. Гэхдээ бүлэг дотроо яриад УИХ-д нэгдсэн байр суурьтай орох ёстой” гэлээ.
ВИДЕО: