Б.Батцэцэг: Сайдаар ажиллах санал ирвэл ажиллахад бэлэн, хэрэв санал ирэхгүй бол сайд болох гэж зүтгээд байхгүй

Б.Батцэцэг: Сайдаар ажиллах санал ирвэл ажиллахад бэлэн, хэрэв санал ирэхгүй бол сайд болох гэж зүтгээд байхгүй

"УИХ-ын даргыг сонгосны дараа Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын асуудлыг шийдвэрлэнэ" гэж МАН-ын ЕНБД Я.Содбаатар мэдэгдсэн байдаг. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Батцэцэгээс тодрууллаа.

Тэрбээр, “Бидэнд суралцах хугацаа байхгүй маш эмзэг цаг үед ажиллаж байна. Хэрэв надад сайд болох санал тавих юм бол үргэлжлүүлэн ажиллахад бэлэн. Гэхдээ санал тавихгүй бол сайд болно гэж зүтгээд байхгүй. Надад бусдадаа боломж олгох ёс зүй байгаа. Эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс дутахааргүй ажилдаа хариуцлагатай ханддаг. Манай намд сайд хийх чадвартай эмэгтэйчүүд бий. Иймээс Засгийн газар ядаж 3-4 эмэгтэй сайд ажиллаасай гэж хүсч байгаа.” гэв.