МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2026.04.02/ хуралдаж, С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “МАН-ын эрх мэдлийн тэмцэл хэрээс хэтэрч, дарангуйллын шинж чанартай болж байгаа нь төрийн ажил явуулахад саад тотгор учруулж байна. Энэ дан ганц албан тушаалын тэмцэл бус дарангуйллын шинж чанартай улс төрийн өшөө авалт гэж хэлж болно. Ингэж хүнч түрж байгаа нь залуу гишүүдийн сэтгэл өвтгөж байгаа асуудал болж байна. Асуудлаа шийдээд явж байна гэж бодтол үгүй байж. Яасан ч дуусдаггүй хонзогнол, өшөө авалт юм. Парламентын засаглалын шинэ салхийг зогсоомооргүй байна. Тиймээс 126 гишүүн хэнээс ч айх айдасгүй улс орныхоо хөгжлийн төлөө чин үнэнчээр зүтгэх боломжийг олгооч гэж хүсмээр байна” гэлээ.