Б.Жаргалан: О.Цогтгэрэл дарга намын дотоод сонгууль дууссаны дараа УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалаа өгнө гэдэг байр суурь дээрээ байгаа

Б.Жаргалан: О.Цогтгэрэл дарга намын дотоод сонгууль дууссаны дараа УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалаа өгнө гэдэг байр суурь дээрээ байгаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд намын дарга О.Цогтгэрэлийг бүлгийн даргын ажлаа өгөхийг шаардаж гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 20 гаруй гишүүн дэмжиж гарын үсгээ зураад байгаа. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн байр суурийг тодрууллаа. 

Тэрбээр "Надад мэдээлэл алга байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг идэвхтэй байр суурьтайгаар улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа. Ардчилсан намын дотоод бүтэц зохион байгуулалтын ажил энэ цаг хугацаанд үргэлжилж байна. 10 гаруй хоногийн өмнө бид бүх шатны дотоод сонгуулиа явуулсан. Мөн ирэх долоо хоногийн Лхагва гарагт /2026.04.08/ Ардчилсан намын их хурал зарлагдсан. түүний ард шинээр бүрэлдэн бий болсон Үндэсний бодлогын хороо хуралдах төлөвлөгөөтэй байгаа. Бүлгийн дарга, намын дарга хоёр тусдаа байх ёстой гэсэн байр суурийг тодорхой тооны гишүүд илэрхийлж байгаа гэж ойлгосон. Энэ байр суурь дээр О.Цогтгэрэл гишүүн намынхаа дотоод зохион байгуулалтыг хийсний дараа бүлгийн даргынхаа ажлыг өгнө гэсэн байр суурь дээрээ байгаа" гэсэн юм. 

ВИДЕО: