Ч.Ундрам: Би сайдаар үргэлжлүүлэн ажиллахгүй гэдгээ эрт хэлсэн

Ч.Ундрам: Би сайдаар үргэлжлүүлэн ажиллахгүй гэдгээ эрт хэлсэн

Ерөнхий сайд Н.Учрал ойрын өдрүүдэд танхимаа бүрдүүлж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-аар хэлэлцүүлэх учиртай.

Ерөнхий сайд Н.Учрал зарим сайд нарыг улируулан ажиллуулна гэдгээ өчигдөр /2026.04.01/ илэрхийлсэн байдаг. Тэгвэл ССАЖЗ-ын сайдаар ажиллаж байсан Ч.Ундрамаас үргэлжлүүлэн ажиллах эсэхийг нь тодруулахад "Би үргэлжлүүлэн сайдаар ажиллахгүй гэдгээ эрт хэлсэн байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай. Геополитикийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед хамтарсан, эвслийн Засгийн газар байгуулах нь зөв болов уу. Миний оронд орж ирэх хүн туршлагатай хүн байвал зүгээр. Бас эмэгтэй хүн байвал сайн" гэх хариултыг өглөө.