Монгол-Оросын агаарын хөлгийн түлшний хэлэлцээрийг ТБХ болон АБГББХ дэмжлээ

Монгол-Оросын агаарын хөлгийн түлшний хэлэлцээрийг ТБХ болон АБГББХ дэмжлээ

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг УИХ-ын байнгын хороод хэлэлцэн дэмжлээ.

Тодруулбал, уг төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 73.7 хувийн саналаар дэмжсэн байна. Үүний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд хуралдаанд оролцсон 19 гишүүний 13 нь буюу 68.4 хувь нь дэмжсэн санал өгчээ.