Н.Учрал: Хотын даргад албан ёсны сануулга өгсөн

Н.Учрал: Хотын даргад албан ёсны сануулга өгсөн

Ерөнхий сайд Н.Учралд  хаягласан, нийслэлийн удирдлагад хариуцлага тооцуулахыг шаардсан цахим өргөдөлд өнөөдөр /2026.04.01/ 10:00 цагийн байдлаар 19,726 иргэн гарын үсэг зуржээ.

Иргэд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс Ерөнхий сайдад хандан энэхүү хүсэлтийг гаргасан бөгөөд тэдний зүгээс хотын дарга Х.Нямбаатар нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүй болон хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөлүүдийг үүсгэсэн хэмээн тайлбарласан. Харин энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учрал Хотын даргад албан ёсны сануулга өгсөн гэж мэдэгдлээ.