Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төслийн талаар хэлэлцэж дууслаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин болон Хотын даргын орлогч Т.Даваадалай нарт төрийн ажлыг төрийн ажлын зарчмаар л хийх хэрэгтэйг санууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Хэлэлцье гэхээр тэнд жагсаал хийж “гараад ир, үзье” гээд, эхнээсээ гарахаар нь гарыг нь дагаж унаж жүжиглээд байх юм. Т.Даваадалай, чи бид хоёр нэг сургуулийн үеийн хүүхдийн хувьд чамд хэлчихье. Хүнтэй гарч үздэг хүмүүсийн дунд нэр чинь ч байгаагүй, зүс чинь ч байгаагүй. Гарсан юм бол эр хүн шиг гарахгүй яасан юм. Төрийн ажил хийж байгаа юм бол төрийн ажлыг төрийн ажлын зарчмаар нь л хийх хэрэгтэй. Х.Нямбаатар даргатай би байсхийгээд л зарчмын байр суурь зөрдөг юм. Түгжрэл дээр зөндөө л зүйл хэлдэг ч тоохгүй юм билээ л дээ. Хотоо тэлье, тойрог төмөр зам барья гэдэг. Хотдоо зам нэмж бариад байвал төвлөрлөө нэмээд л байна, хотын түгжрэлийг тэлж л алга болгоно шүү дээ. Туул голыг улс төржүүлж байгаа нь Х.Нямбаатар даргын болон бусад бүх “Нямбаатаруудынх нь” л хандлага. Ямар их айж мэгдэж, сандарч, жагсаал цуглаандаа тулж, айл гэрийн хаяг зарлаж, зодоон цохион болгож байна аа” гэв.
ВИДЕО: