Н.Учрал: Тухайн салбарын сайдын ажлын үр дүнгээс хамаарч халаа сэлгээ хийнэ

Н.Учрал: Тухайн салбарын сайдын ажлын үр дүнгээс хамаарч халаа сэлгээ хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тухайн салбарын сайдын ажлын үр дүнгээс хамаарч халаа сэлгээ хийнэ. Мөн Хүн намд Засгийн газарт хамтрах хүсэлтээ хүргүүлээд байгаа. Харин АН-тай хамтрах эсэхийг намынхаа удирдах зөвлөлд танилцуулна. Төсвийн хүрээний мэдэгдэл өргөн барих цаг нь тулчихсан байгаа. Тиймээс яаралтай төсвийн хүрээг боловсруулж түүнийхээ дагуу жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Тулгамдсан маш олон асуудал байгаа учир суралцах цаг байхгүй хөрш орнууд бидний энэ нөхцөл байдлыг ойлгохгүй. Тиймээс өнөө маргаашдаа Засгийн газрын гишүүдийг бүрдүүлэх шаардлагатай байна” гэлээ